Monday, September 27, 2010

дуусахгүй сэдэв

Уржигдар нэг найзтайгаа жоол ярьж суулаа. хүмүүний амьдралын хэвшил, аз жаргалтай төгсгөлд хүрэх аргачлал, жишээ болгочихмоор нийгмийн эсвэл улсын байдал энтр гээд өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн юмны талаар хөөрөлдөв. эцэстээ марс руу нисэх тийз хүн бүхэнд хүрэлцэхгүй нь тодорхой байхад маниус энд ингэж элийрцгээгээд яахав гэсэн псимист хандлагаар эхэлсэн яриа маань боломж байж бас болох юм энтр гэсэн оптимист хандлагаар төгсөх тийшээ хандав. хандав ч гэждээ энэ нь зөвхөн өрнөл байсанг өнөөдөр л ойлголоо.
энэ ярианыхаа эхлэл рүү дахиад нэг очиход "олон зуун жилийн" ардчилалын түүхтэй тэр нэг улсын нийгмээ өнөөгийн түвшин хүргэсэн аргачлалын тухай сонирхолтой ч байж мэдэхээр яриа байсан юм. энгийнээр бол гишгэсэн газар нь цөмөрч мэдэх цөмрөхгүй ч байж мэдэх зах хягааргүй мөсөн далай дээгүүр явж байгаа эгэл хүнээр өнөөх нийгмээ, өнөөх улсаа төсөөлж бодов. хаана гишгэхийг чи шийднэ. харин тэр газар чинь нимгэн бол цөмөрнө. амжвал хөлөө татаж авч чадна амжихгүй бол живчиж мэднэ. аз таарвал хатуу байж цөмрөхгүй л байх. гэхдээ л дараагийн алхамаа хийхийн тулд дахиад л азаа сорих хэрэгтэй. энэ бүхэн нь яг л гишгэх газраа цөмрөх эсэхийг мэдэхгүй ч цаашаа яваад л байх ёстойн улмаас байж болох бүхий л сонголтыг хийж чадсан нь дараагийн зогсоолд хүрэх байх. харин нөгөө эрэг дээр гарах эсэх нь угаас эргэлзээтэй.
өнөөх жишээ болгож ярьсан улсынхаа түүхийг харж үзвэл өнөөдрийн "өндөрлөгт" хүртлээ тэд хичнээн харгис байсан байсан ч хичнээн хүнээ алдсан ч гэсэн байж болох бүхий л сонголтуудыг хийсээр хийсээр багаар бодоход 400 жилийг зарцуулжээ. харин бид араас нь яваад байнаа. яг л тэдэн шиг таг харанхуй шөнө хэзээ ч хаана ч цөмөрч мэдэх нимгэн мөсөн дээгүүр алхаж эхлээд ойролцоогоор хорин жилийг өнгөрөөжээ. бас л тэдэн шиг байж болох бүхий л хувилбарийг туршиж үзэх үү. эсвэл тэдний гишгээд цөмрөөгүй мөсөн дээгүүр явж үзэх үү. гэхдээ энэ нь үнэндээ биднийг явахад цөмрөхгүй гэсэн баталгааг угаас өгөхгүй. гэхдээ арай л боломжит хувилбар арай л цөөн жилийг зарцуулах боломж байж мэднэ.
"гэхдээ" бас дахиад л гэхдээ гарах нь. гэхдээ яалт ч байхгүй тэр олон туршилтийг хийсэн нийгэм дэх хүмүүсийн сэтгэлгээ, огтоос туршилтанд орж байгаагүй бидний сэтгэлгээ хоёрын дундах ялгаанаас муу муухай бүхэн гарч ирж болно. тэр нь боломжит бүхий л хувилбарийг туршсанаас илүү гарзтай ч байж мэднэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;