Sunday, December 12, 2010

драфтнаас

мэдрэмжүүд маань нөгөө л хэвээрээ. харин би тэр бүхнээ өөрөөсөө ч нуух гэж оролдсон боловч нэг болж өгөхгүй юм. аргаан бараад бичсэн бичлэгээ хичнээн ч удаа драфтлавдаа хөөрхий. 

Тань руу нүүж явна.
Таалагдсан бүхнээ мартан
Тааралдсан бүхнээ орхиод
Тань уу нүүж явна.
***
Элсэн нүүдэл шиг
Энэ чимээгүйхэн нүүдэлийг зогсоох гэсэндээ
Зүгээр л урсах сэтгэлээн аргадах гэсэндээ
Зүйрлэж хэлбэл, чамайг бодох бодлоон мартахын тулд
Ардаан үлдээх элсэн далайг төсөөлж
Арлан дундах өнчин царсыг өрөвдөнө.
Өнчин тэр царсны ёроолд байх
Өчүүхэн жижиг цөөрөм
Нулимсаар үерлэхдээн
Нуугаад мартчихсан сэтгэлийг минь  сануулна.
***
Бүдэгхэн инээд төдийхөний чинь төлөө
Бүхнээн хаяаад очиж чадах сэтгэл минь
Бүлээхэн гуниг төдий
***
Алсын алсад байх тэр гоо үзэсгэлэн
Ард минь үлдэх элсэн далайн зэрэглээ төдийхөн
***
Итгэхгүй ээ би
Энэ миний сонголт гэдэгт
Их л бодож чи хүнийх байсан л биз
Харамсахгүй ээ би энэ бүхэнд
Хачин ихээр гэнэт тэмүүлсэн л биз
***
Надаас урсах сэтгэл бүхэн
Надаас зугтах бодол бүхэн
Алсын алсад байх тэр нэгэн
Модний сүүдэрт хүрч
Амсхийхийг хүсэх шиг.
***
Аль хэдийн мартагдсан гэж бодсон
Дахин хэзээ ч мэдрэхгүй гэж бодсон
Ахиад мэдрэх вий гэж
Айна гэдгээн төсөөлсөн ч үгүй
Зүгээр л үл мартагдах мэдрэмж бүхэн
Зүүдний минь өчүүхэн тайлал бүхэн
***
Нуугдсан бишээ нуусан сэтгэл
Надаас зугтсан тэр л мэдрэмж
Өөрөөсөө хөөчихсөн тэр л бодол
Өрөөнөөс нь гаргачихсан тэр л бүхнийг
***
Сэтгэлээн тольдох гэж өнгийхөд чинь
Чимээгүй урсах гол горхины
Тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн
Чиний төрх
***
Тас ганцаардсан
Таг мартчихсан
***

Минийх гэж бодсон бүхэн минь
Хүнийх гэж бодсонгүй
Хүнийх гэж бодсон бүхнээ
Минийх гэж төсөөлсөнгүй
***
Дандаа л ийм байдаг зүрх
Дахиад л хуучин мэдрэмж
Зүрх гэдэг дандаа л тийм
Зүүд гэдэг зүгээр л хоосон
Дурсамж гэдэг үргэлж гуниг
Дурлал гэдэг байнгын шанлал
***
Дурсамж гэдэг өчигдөрийн дурлал
Дурлал гэдэг маргаашын дурсамж
Дурсамж гэдэг маргаашын дурлал
Дурлал гэдэг өчигдөрийн дурсамж...
Маргаашын дурлал
Мартагдаж өгөхгүй
Өчигдөрийн дурсамж
Санагдаж өгөхгүй
***
Ингээд л хоосон
Эргээд л хоосон
Дахиад л хоосон
Дандаа л хоосон...
***

3 Сэтгэгдэл:

Badman said...

Тань рүү нүүхиймсаан гэж бичас бодоод л байдын.

dao said...

хэтэрхий холдчихоосоо өмнө буцмаар ч юм шиг. эсвэл тэр чигтээ яваад өгмөөр ч юм шиг юу ч гэмээр юмбдээ хэ хэ.

BuBu said...

nadaas ursah stgel buhen gdgiig uchirgui ih taalav/

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;