Wednesday, March 30, 2011

Дхиад л...

Өчигдөржин нэг л зүйлийг бодлоо.. орой нь нэг найзын төрсөн өдөрт очоод баахан буу халж амьдрал энээ тэрээ ярьсан боловч гэртээ хариад нойр хүрэхгүй өдөржин бодсоноо үргэлжлүүлж бодлоо.. шаал өөрөөр байж шаал өөр хүн болохыг хичээгээд байна гэж бодож байвч тэр минь худал байж.. магадгүй зүгээр л өөрөөсөө зугтах гэж оролдож байсан ч байж болох юм.. энэ дотор эргэлдэх бодлууд дундаа төөрсөөр залхаж гүйцлээ.. хэн нэг нь зүгээр л ганцаардал гэж хэлэх байх.. үгүй ээ тийм биш үргэлж ийм л байсан.. өнөөдөр ч өчигдөр ч тэр бүү хэл өнгөрсөн бүхий л хугацаанд.. хажууд минь хэн нэгэн байхад ч.. хажуудаа хэнийг ч хамаагүй байлгахыг хүссэн үед ч..

*********

Гунигтай байна гэж үү.. гуниглаад ч баярлаад ч байх шалтгаангүй байхад юунд тийм байх билээ.. Шаналж байна уу гэж үү.. Шаналахын тулд шалтгаан хэрэгтэй.. Увын утгагүй ховын хоосон... Хичнээн гүрийгээд ч өөрчлөгдөхгүй өчүүхэн сэдэл.. Байхгүй бүхний төлөөх цөхрөл.. байгаа бүхнээс залхах мэдрэмж.. Өөрөөсөө ч бас..

********

Хамгийн их хүсэж байгаа зүйлдээ өөрөө огтоос хэрэггүй гэдгээ мэдрэх.. Өнөөдөрийн төлөө амьдарч байгаагынхаа төлөө гэвч энэ өнөөдөрт бас тэр амьдралд чиний хэрэг хумхын тоосны ч чинээ байхгүй.. Үлээгээд л өнгөрөх элсэн ширхэгний үнэд хүрэхгүй.. Өнөөх элсэн ширхэгт харин тэр салхи нь тэр амьдрал нь тэр өнөөдөр нь энэ бүхэн нь хамгаас хэрэгтэй, хамгаас үнэтэй.. тэд үгүй бол өөрөө ч үгүй..

4 Сэтгэгдэл:

Umi said...

а үсгий нь яагаад бичээгүймбээ, жооролцон юмуу

free liver said...

байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй,

Оргил said...

УМ: харин алдаад бичцийм шэг байна..
фрий ливэр: хэ хэ түргэн хэллэг шиг харагдаж байна :р..

Keesh said...

алхимич гээд ном уншжийсан чинь хүн болгон дэлхийн түүхэнд хүндтэй үүрэг гүйцэтгэдэг гэсийн :P

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;