гэснээс сүүлийн хэд хоног бүүр хачин гунигтай байлаа.. олигтой санаанд орох сэдэл ч байхгүй.. нэг тийм мөрөө хөөсөн, урсгалаараа гэлдэрсэн нэг тийм.. гэнэт дунд нь огцом сэтгэлийн хөдлөл илэрсэн боловч тэр нь зүгээр нэг охин нөхөрт гарч буй мэдээг сонсоод хачин ихээр харамссан.. нэг тийм найз байхыг хүсэж байна энээ тэрээ.. яг энэ үгийг хоёр дахиа сонсож үзэвээ гэж.. зүгээр л найзууд байх нь хангалттгүй санагдаад тэрийгээ хэлхээр иймэрхүү хана мөргөх юм..
бас нэг зүгээр цаг нөхцөөж уулздаг байсан охиноос холбоогоо бүрмөсөн таслав.. найзуудтай нь уулзаж байхдаа албаар тэнэгтэж найзуудынх нь дургүйг хүргээд тэгээд болоо..
худал хуурмаг дүр эсгэж өөрийгөө бас тэрнийг хуурж явах нь утгагүй санагдаал.. гэвч бас нэг хөөрхөн охинтой уулзсан.. бас л дахиад саяных шиг байдалд орох вий хэмээн эмээгээд байхым..
би ер нь яагаад ийм бүрхэг бүдэг туйлбаргүй өөдгүй юм болоо.. тодорхой шийдэлд хүрхээс эмээж өөрийгөө бас өөр хэн нэгнийг зовоох вий хэмээн бодоод л..
энэ нэг утгагүй циклээс гарах юмсан..