Saturday, February 25, 2012

Логикын тухай..




би олон хүнээс логиктой байхыг хүсдэг.. энэ талаараа нэг сараачий гэж бодлоо.. яагаад логик хэрэгтэй вэ.. яагаад баталгаа буюу аргументыг шаардаж дүгнэлт гаргахдаа яардаггүй вэ.. энэ бүхний талаар өөрийн мэдэх бага сага зүйлээ тоймлоод бичлээ..

хэрвээ та философийн анхан шатны мэдлэгийг ямар нэг хэмжээгээр авсан л бол эртний софистуудын талаар дуулсан байх.. тэдний аливаа буруу дүгнэлт хийх гаргалгааг сонсож байсан бизээ..
жишээлбэл:
чамд байгаа зүйл бол чиний гээгээгүй зүйл мөн..
Чи эвэр гээгээгүй байж таараа тийм үү..
Тэгвэл чи эвэртэй..

энэ бол софистуудын логикын алдаатай дүгнэлтийг зөв аргументуудыг ашиглан хэрхэн гаргаж байгаа талаар сурах бичигт байдаг ишлэл.. иймэрхүү логикийн алдааг гаргах гол утга учир нь шалтгаант холбоо байдаг.. шалтгаант холбоо бол логикын амин сүнс..


үүнийг илүү тодорхой болгохын тулд аргумент1+аргумент2=оюун дүгнэлт гэсэн томёог үнэн худал байх гэсэн хувьсагчтайгаар бодож үзий..

үнэн бол 1
худал бол 0 гэсэн хувьсагчийг орлуулах болно..


эхний төөрөгдөл

хэрвээ оюун бодомж буюу аргументуудын аль нэг нь худал буюу 0 бол хичнээн шалтгаант холбоотой байлаа ч оюун дүгнэлт худлаа байх болно..

жишээ:

аргумент1: хүн бол хөхтөн амьтан /үнэн буюу 1/
аргумент2: хөхтөн амьтад бүр дөрвөн хөлөөрөө явдаг /худал буюу 0/
=
оюун дүгнэлт буюу дээрх хоёр бодомжийг ашиглан дүгнэлт хийвэл: хүн хөхтөн амьтан учираас бусад хөтөн амьтадынхаа адил дөрвөн хөлөөрөө явах ёстой.. гэтэл энэхүү бодомжийн алдааг бид аль хэдийн анзаарсан байна.. үүнтэй ижил алдааг бид олонтоо гаргадаг..

 ийм логикын алдааг бид хамгийн түрүүнд анзаардаг боловч зарим тохиолдолд анзаарахгүй өнгөрөөх нь бий.. тухайлбал, мөрийчний төөрөгдөл хэмээх ноцтой төөрөгдөл байдаг.. энэ нь өнгөрсөнд болсон зүйлсээс дүгнэлт хийн ирээдүйг таамаглахад гаргадаг нийтлэг алдаа юм.. үүнийг товч тайлбарлах гэж оролдвол зоосыг шидэхэд сүлд буух магадлал 50 хувь, тоо буух магадлал мөн 50 хувь.. зоосийг хэдэн ч удаа шидсэн энэ хувь өөрчлөгдөхгүй.. гэтэл бид 10 удаа зоос шидсэний дараа 11 дэх удаагаа зоос шидэх үед өмнөх арван шидэлтийн үр дүнгээс хамаарч магадлалийн тоо өөр байна гэж боддог.. үүнийг дээр өгүүлсэн үнэн худал гэсэн хувьсагчдаа орлуулвал..

зоосийг шидэх бүрт тоо буух магадлал 50 хувь..
зоосийг 10 удаа шидэхэд 10 удаа сүлд буусан бол 11 дэх удаагаа шидэхэд тоо буух магадлал 100 хувь..

эхний оюун бодомж бол гарцаагүй үнэн..

хоёрдахь оюун бодомж бол мэдээж худлаа.. дээр өгүүлсэнчлэн зоосийг 100 бүр мянган удаа шидлээ ч дараагийн шидэлтэд тоо буух магадлал 50 хувь хэвээрээ л байна.. хэрвээ та 200 удаа шидэхэд энэ давтамж таарч байвал энэхүү хоёрдахь бодомж худал болохыг батлах болно.. гэхдээ та өөрөө шидээд үзээрэй 200 битгий хэл 20 удаа шидэхэд ямар нэгэн давтамж ажиглагдахгүй.. хэрвээ ажиглагдсан бол дахиад нэг удаа 20 дахин шидэхэд дээрх давтамж худлаа болох нь батлагдах болно..

үүнд бидний логик төөрөгдөлүүд илэрдэг.. энэхүү оюун дүгнэлтийн алдаатай гарсны гол шалтгаан нь гурав дахь оюун дүгнэлтийг бид анзаарахгүй орхисон явдал юм.. тэр бол өнгөрсөнд болсон зүйлс ирээдүйд болох зүйлийн ямар нэгэн байдлаар илэрхийлж чадахгүй.. хэрвээ шалтгаант холбоо байхгүй бол.. гэсэн бодомж юм.. өөрөөр хэлбэл 11 удаа зоос шидэхэд 11 дэх нь өмнөх арван шидэлт ямар бууснаас хамаарна гэж бодох нь ноцтой төөрөгдөл.. магадлалын онолоор бол шүүдээ..

логикын няцаалт гэж зүйл байдаг.. хэрвээ оюун бодомжтой ямар нэгэн байдлаар зөрчилдөх зүйл байвал тэрхүү оюун бодомж худлаа.. бүр сая хэдэн живаад нэг байсан ч тэрхүү оюун бодомжийг худал болгодог.... өөрөөр хэлбэл логик абсалют буюу хөдлөшгүй зүйлсээр бодомжоо батлахыг шаарддаг.. 1+1=2 гэсэн оюун дүгнэлтийн цаана энэ бол абсалют гэсэн баталгаа байдаг.. харин дээрх мөрийчний төөрөгдөлийн тухайд абсалют болохыг батлах гэж оролдох эхний оролдлго л амжилтгүй болох болно..

эргээд эхний хөхтөн амьтантай жишээндээ орий..

хүн хөхтөн амьтан боловч хоёр хөлөөрөө явдаг.. энэ бол хоёрдахь оюун бодомжийн худлааг илэрхийлэх баталгаа буюу няцаалт.. хөхтөн амьтны төрлийг нэг зуун мянга гэж бодье.. хүн бол тэдгээрийн нэг л төрөл.. гэтэл бид 100 мянган төрөл тутмаас нэг л төрөл нь хоёр хөлөөрөө явж байгаа нь бүхий л хөхтөн амьтаныг дөрвөн хөлөөрөө явдагийн баталгаа болж чадахгүй байна вэ гэж эргэлздэггүй.. тэгсэн хирнээ хоёр дахь жишээ болох мөрийчний төөрөгдөл дээр бүр ганцхан оролдлогоор няцаах боломжтой буюу 20 шидэлтээр батлагдах зүйлийг шидэж үзээгүй байж өөрийнхөө оюун бодомжийг худлаа болохыг батлах баталгаа гэдэгт эргэлздэг..


хоёр дах төөрөгдөл:

хоёр үнэн буюу 1+1 бол түүний оюун дүгнэлт нь үнэн буюу 1 байх албагүй болохыг дээр өгүүлсэн анхны софистуудын гаргалгаа харуулж байна.. эдгээр софистуудын гаргасан алдаа бол хоёр өөр шугман дээрх үнэн бодомжуудын дундаас шинэ оюун дүгнэлт гаргахыг оролдсон явдал юм.. үүнийг шалтгаант холбоо гэж үзвэл эхний оюун бодомж үнэн хоёр дахь оюун бодомж үнэн хэдий ч гарах дүгнэлттэй харьцуулахад өөр шугаман дээр байгаа тул үнэн дүгнэлт хийх боломжгүй болж байна..

бид хоёр өөр шугман дээрх үнэн бодомжуудыг харилцан хамааралтай биш гэдгийг мэдсээр байж зөвхөн аргументууд үнэн гэсэн талаас нь харж логик төөрөгдөлд ордог.. эвэрээ гээгээгүй хүний талаарх бодомж бол аливаа юмаа гээсэн л бол түүнийх байх боловч гээгээгүй зүйл бүхэн түүнийх байх албагүй буюу "юмаа гээгээгүй байх" "түүнийх байх" гэсэн хоёр шалтгаант холбоогүй бодомжуудаас гуравдахь бодомж буюу оюун дүгнэлтийг гаргаж байгаа явдал юм..

үүнийг бидний нийтлэг гаргадаг алдаан дээр тайлбарлах гэж оролдвол..

нар бол том од..
сар бол од биш..


эдгээр дүгнэлтүүдээс ямар ч оюун дүгнэлт хийх боломжгүй байтал дүгнэлт хийхээр барахгүй бүр гуравдахь эрхэс болох дэлхийг оруулаад дүгнэлт хийж байгаатай л адил юм.. дэлхий нь нарнаас том ч гэхиймуу эсвэл дэлхий бол од ч гэдгийнмуу.. гэх мэт..

ёс заншилаа мэддэг хүн бол сайн хүн..
либертарчууд бол муу хүн..

үүнээс либертарчууд бол ёс заншлаа мэддэггүй гэх дүгнэлт гаргаж байгаатай л адил юм.. үнэн хэрэгтээ ёс заншлаа мэдэх сайн хүн байх хоёрын хооронд шалтгаант холбоо байдаг юмаа гэж бодоход хүний үзэл бодол ёс заншил хоёрт ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тийм хэцүү гэж үү..

өөр нэг жишээ:
оргил бол ёс заншлаа мэдэхгүй.. /үнэн гэж бодьё ккк/
оргил бол либертари.. /үүнийг бас үнэн гэж бодьё/

либертарчууд бүгдээрээ ёс заншлаа мэдэхгүй.. эсвэл оргил либертари болохоороо ёс заншлаа мэдэхгүй байгаа юм.. гэх мэт дүгнэлт нь дээрх хоёр үнэн боловч өөр хоорондоо шалтгаант холбоогүй дүгнэлтүүдээс гуравдахь оюун бодомжоо үнэн гэж бодон төөрөгдөж байгаа хэрэг юм.. үнэндээ миний ёс заншлаа мэдэхгүй байх нь өөр бусад либертари хүмүүст хамаагүй мөн ёс заншлаа мэдэх боломжгүй орчин өсөх гэх өөр шалтгаантай байж болох ч үүнийг одоо харагдаж байгаа байдалд нь дүгнэлт хийх нь дээрх софистуудтай адилхан алдаа гаргаж байгаа хэрэг юм..


гурав дахь төөрөгдөл..

энэ бол аргументуудын буруу ойлголтын төөрөгдөл юм.. тодорхой нэг ойлголтыг авч үзий.. тив гэдэг бол их хэмжээний хуурай газар гэсэн ойлголт.. үүнд "тив" хэмээх ойлголтийг их хэмжээний хуурай газар биш томхон аралууд ч багтана гэж үздэг хүн байвал.. бидний хооронд дэлхий таван тивтэй юу гэсэн маргаан нэгдсэн шийдэлд хүрэхгүй юм..

  нийтлэг тохиолддог жишээн дээр авч үзвэл..

либертаричууд амин хувиа хичээгчид..
амин хувиа хичээх үзэл бол муу зүйл..

үүнд байгаа амин хувиа хичээх үзэл гэдэг дээр бид эхлээд нэгдсэн ойлголттой болох ёстой.. өөрөөр хэлбэл би амин хувиа хичээх үзэл муу зүйл биш гэж боддог харин надтай маргагч түүнийг муу зүйл гэж боддог.. ийм байж бидний хооронд либертаричууд муу хүнүү эсвэл сайн хүнүү гэсэн маргаан шийдэлд хүрэхгүй юм..




иймэрхүү төөрөгдөлүүдийн жишээ болгож хэдэн софист гаргалгаа харуулья..






Ээ дээ! энэ Софистууд уу!





Доор бичигдсэн логик мэхүүдийг амьдралдаа аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе. Софистуудын эдгээр мэхийг маргалдагч тал чинь чигээрээ зүтгээд байгаа тохиолдолд амыг нь таглахад хэрэглэж болдог.

Би нэгэн сайн эр болж жоомны сонсголын эрхтэн хөлөндөө байдгийг батлая. Эрүүл чийрэг болон хөлгүй хоёр жоомыг харьцуулъя л даа. Хоёуланг нь зэрэгцүүлээд шалан дээр тавьчихъя. Тэгээд дараа нь хажууд нь чангаар тогшоод үз. Хөлтэй жоом гүйгээд явчихлаа. Хөлгүй нь хөдлөлгүй хоцорлоо. Жоомны сонсголын эрхтэн яалт ч үгүй хөлөндөө байдаг байж таарлаа.

Англи оюутнуудын дуу:
Суралцахын хэрээр мэднэ.
Мэдэхийн хэрээр мартах ч юм бий.
Мартаад байвал багыг мэдэх нь .
Мэдэх нь бага болохоор мартах нь ч бас бага.
Гэтэл бага мартахаар мэдэх юм ихсэх нь.
Ингэхэд ер нь юун төлөө сураад байнаа.

Архи бага уух зөвлөгөө
Хэдий чинээ би архи ууна, төдий чинээ миний гар салганадаг. Хэдий чинээ миний гар салганана, төдий чинээ би архиа гадуур нь асгана. Хэдий чинээ би архиа гадуур нь асгана, төдий чинээ би бага ууна. Тэгэхээр бага уухын тулд их архи хэрэгтэй.

Харахад нүд хэрэггүй.
Аливааг харахын тулд нүд тийм ч хэрэгтэй бус. Зүүн нүдээ хаавал баруунаараа харна. Баруун нүдээ хаавал зүүнээрээ харчихна. Зүүн болон баруун нүднээс өөр нүд бидэнд байхгүй: Баруун зүүнгүй харж болж байгаа юм чинь харахад нүд тийм ч хэрэгтэй бус аж.

Хулгайч бол сайн хүн.
Хулгайч хүн мэдээж муу юм олж авахыг хүсэхгүй. Олж авсан сайн юм нь түүнд сайныг авчирна гэж тэр тооцоолсон. Тэгэхээр хулгайч бол сайныг хүсдэг сайн хүн байх нь.

эдгээр жишээг http://rudnmongol.blogspot.com/2010/10/blog-post_9922.html блогын
Ээ дээ! энэ Софистууд уу! нийтлэлээс авав..

5 Сэтгэгдэл:

Оргил said...

ёстой мартагдаждээ би ч.. энүүгээр маань шагайдаг амьтан ч байхгүй болж хэхэ..

Мармелад said...

пээ ямар сонин сэдэв бэ өөрөө энэ талаар сурч байсан уу
нааг оюутан байхад ёстой иймийм ордоггүй байлаа сүүлд ахиад оюутан болход техникийн философи гэж нэг балай нойрны хичээл орж бараг унтаж өнгөрөөдөг байлаа эвэрний тухай логик их таалагдла

free-liver said...

jichdee humuus filosofch boldiin bgaaz

mani met dunduur ni l yawna daa

Оргил said...

би энүүгээр сураагүй ээ.. мэрэгжилтэй холбоотойгоор ганц семестр л үзсэн.. хүмүүс энгийн амьдралд ч иймэрхүү алдааг гаргаж байдаг болхоор л..

ундраа said...

зарим нэг донтцон юмнаасаа гарч чадахгүй зовж байхад чи бас нэг юманд нэмж донтуулахаа мэдэх юмаа

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;