Wednesday, June 19, 2013

дуучин

өө өө өө гайхаад байна уу ай, дуу дуулжээн өөш. солгой хоолойтой л хүн байгаал биз энтр ля ля. за энэ хүн амьтан загнах ч яахав. таг солгой хоолойтойгоо мэдэхгүй дуу дуулнаа. мэдээж ванныхаа өрөөнд цор ганцаар байна гэж бат итгэсэн үедээ л дээ. харин олны өмнө дуулах тохиолдол ганц нэг гарч байлаа. тэрийг гэнэт бичмээр санагдаад.


бүүр багад сургуульд байхад гэж ирээл яривал одоо нээх өвгөн юм шиг болчиж байна уу. гэхдээ угын бага байсан н үнэн л юм чинь тэ. за дахиад хадуурах нь ингсийн бага ч байж олон юманд үл санаа зовдог ч байж. тавдугаар ангид гэхээр 9тэйдээ юм байна. манай анги урлагын үзлэгээр хоор дуугаа сонгох юм боловоо. тэгээд баахан ярилцаж байж элтон жоны нэг дууг сонгосын. за байз ямар билээ сакрифаес энтр арай биш байгаа их л алдартай дуу байсан юм хуна. тэгээд хэн гоцлох вэ гэдэг дээр ярилцаж байтал ангийн багш шууд намайг дуул гэдийн. шалтгаан нь их энгийн чи шар толгойтой учраас энтр. энэмуу шар толгойноос болж олон л асуудалд орж байснаас хамгийн хүнд нь энэ, хамгийн хөгийн нь үсээ будуулсан хэргээр ангиас хөөгдөж байсан нь юм байна энтр эх хэ.

миний хоолой буруу зөв баруун солгой ямар ч хамаагүй зүгээр л шар толгойтой төрсөн учраас л гэсэн. ер нь яахаараа би шар толгойтой болцын бүү мэд. ээж аав зүгээр хар толгойтой. тэхээр тэр эмээ өвөөнүүдэд л учир байгаа энтр ха ха. за далийрах яахав. тэгээд дуулвоо. нэг цэнхэр сонин малгай хаанаас ч юм олоод өмсцөн энтр. ард манайхан намайг түрээл. тэр үед одоогынхыг бодвол арай шигэн дуутай байсын байлгүй тэгэсгээл дууссан. дараа нь юу болсныг санах юм алга энтр. байр майранд орлуу яалаа.

дараа нь нэг баахан хүмүүсийг дагаад учиргүй хол явбөө. нисээл нисээл баахан удаан нисэж нисэж буухад нар шингээгүй байдаг тийм хол ниссэн юм. тэнд баахан жинкэн шар толгойтнуудын дунд хэсэг амьдарсан юм. тэгээд тэнд байхдаа нэг газар монголчуудтайгаа хоол идээд. манайхан яахав дуугаа дуулаад л уйлаад л энтр би дотроо шоолж инээгээл хэ хэ. тэгээд яг тэндээс гараад атуусан дотор явж байхад нэг нь намайг бүүр дуул гээд салдаггүй. аргагүйн эрхэнд дууллаашд. хажууд нэг гадаад өвгөн. тэгээд баахан адгаад монгол холилдсон гарууд. бүүр багадаа эмээгээрээ заалгаж байсан нэг буриад дуу аманд орж ирэхээр нь дуулаа хаясан. үг мүгийг нь сайн мэдкүй ч тэгээд аялагандаа тааруулаад хэлээ бөөрөнхийлсгээд согтуу хүмүүст мэдэгдэхгүй дуулаа л хаясан. дуусаад л хүмүүс бүүр ангайцан чи ямар гоё дуулдгы энтр ля ля. согтуу хүмүүст л тэгж санагдсан юм байлгүйд

5 Сэтгэгдэл:

Meegaa said...

дуусаад л хүмүүс бүүр ангайцан чи ямар гоё дуулдгы энтр! aay galit ooriigoo magtaad haysan ain? hahah. Nadad bas zaluuhan bhad manai hotoch zaaj ogch bsan darhad duug bag yum. Bi bas ugaasaa martdaggui sh dee. Haayaa humuus duul duul geed bva duulchihdagiin.

Оргил said...

хаха.. магтаагүй ээ угаасаа таг солгой хүн байгаан..

Piglet said...

Ёстой ганц чаддаггүй юм чинь дуу дуулах шүү дээ. Мэддэг дуу нэг ширхэг ч байхгүй.

А said...

залаадээ чи... бас буриад дуу гэчиж :P

Anonymous said...

аахааннннн чи энд байжийдаг бий вий!!

хундага

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;