Saturday, May 23, 2009 9 Сэтгэгдэл

Галзуурсан хүний бодол

Би юу хайж байгаа юм болоо. эсвэл юу ч хайгаагүй ч байж мэднэ. зүгээр л хайж байна гэж бодсоор. бүүр эсвэл хажуудаа байгаа зүйлийг хаа нэгтээ өөр зүгээс хайгаад байгаа юм болов уу. угаасаа хайх зүйл гэж байхгүй ч байж болох л юм. хайсаар хайсаар эцэст нь хайх зүйл юу ч үгүй байж эсвэл хайгаад байх хэрэггүй хажууд минь байсан байшдээ гэж дуу алдах. хүсэл мөрөөдөл зорлиго бүхэн минь оргүй хоосон болж замхрах.. өөрийнхөө өмнө татсан тэр л шугамаа үнэндээ тэртээ доор байхыг олж харах. Эцэст нь энэ бүхэн оргүй хоосон зүгээр л харанхуй хэмээн уулга алдах. уусан одох харанхуйгаа огтоос ойлгохгүй мэдэхгүй байж айх. үлдээж одох бүхэндээ харамсан гашуудаж алдсан цаг хугацааг эргүүлэхийг хүсэх. хэтэрхий эгэл өчүүхэн хүн. сэтгэл хөдлөлгүй баяр баясалгүй уйтгар гуниг хамарсал гашуудал аль нь ч үгүй тийм л амгалан ертөнц. эцэст нь энэ бүхний утга учир би ХҮН. хэзээ ч дуусахгүй миний сэтгэл. хэзээ ч унтрахгүй миний хүсэл шунал. Одоо надад юу ч хийх сонирхол алга. учир нь би эгэл нэгэн хүн. эцэст хайх зүйл гэж үгүй. зүгээр л хоосон. утга учиргүй цаг хугацаа. эргэлдсэн мушгирсан буцсан тойрсон. цаг хугацааг зогсоож болох юм байна.
Эврика.
Monday, May 18, 2009 11 Сэтгэгдэл

Бодит үнэн гэж байдаг уу

Олон жилийн турш хүмүүс итгэж найдаж байсан зүйл гэнэт нуран унаж оронд нь цоо шинэ ойлголт бий болоход хүлээж авахад их хэцүү байдаг. Тухайлбал, дэлхийг бөөрөнхий бөгөө нарыг тойрдог гэж хэлсэн Галиллэй өөрөө хүртэл тийм тийм хавтгай бас нар дэлхийг тойрдийн гэж хэлж байж амь аврагдсан гэх зэрэг. энэ мэт өөр олон ч жишээ байна. ньютоны таталцлын онол, энштэйны харьцангуйн онол, нэлээн сүүлийн үеийнх бол огторгуйн хар нүхний онол ч бас их шуугиан тариад байгаа сурагтай.
Шинжлэх ухааны суут нээлтүүд дотроос хүний бодож итгэж явсан зүйлийг үндсээр нь өөрчилсөн тохиолдлууд хангалттай олон байдаг. гэвч энэ нь бусад салбарт ийм зүйл огт байхгүй гэсэн үг биш гэдгийг та ч бас мэдэж байгаа байх.
Шинжлэх ухааны гоц гоц нээлт биш хирнээ хүмүүний бодолыг эргүүлж итгэж найдаж байсан зүйл нь нуран унаж байсан тохиолдол түүхэнд их тохиолддог. Учир нь мэдээж ялагчид түүхийг өөртөө ашигтайгаар бичдэг учир. /Напалеон/ Манайд ч гэсэн ийм жишээ зөндөө л байгаа. Тухайлбал, миний санаж байгаагаар бид багаар бодоход 70 жил өөрсдийн түүхийг одооныхоос шал өөрөөр харж ирсэн. Энэ өнцөг одоохондоо ч бүрэн гүйцэд арилаагүй байгаа. Мэдээж би түүхч биш боловч бага хаадын үеийн түүх Чингисын хойч үийнхэн энтрийн түүх тэр тусмаа Алтан ордны улсын түүх ихээ гуйвсан гэж боддог. Мөн өөр итгэл үнэмшилүүд ч бас олон зуунд өөрчлөгддөг. Шалтгаан нь мэдээж ялагч хүссэн учир.
Хэрэв бидний эцэг эх эмээ өвөө нарын итгэж үнэмшиж ирсэн төргүй ангигүй коммунист нийгэм байгуулагдах мөрөөдөл нь үлгэр хэзээ ч бүтэшгүй гэдгийг тухайн үед хэлсэн бол хэд нь үнэмшиж хэд нь эсэргүүцэх байсан бол. Энд мэдээж хүний ухамсарт хүчээр суулгасан зүйлүүдийн тухай ярьж байна. Харин тэр ялагчдын хүмүүсийн тархинд суулгахыг хүсэж байгаа зүйл бодит байдлаас зөрүүтэй тохиолдолд жинхэнэ үнэн нуугддаг. тэр нууц илрэх эсэх нь тийм чухал биш ч ихэнх тохиолдолд илрэх л байх. харин хэзээ ч илрэх хэрэггүй болчихсон нууц гэж байдаг болов уу. Олон мянган сая сая хүний итгэл үнэмшил дээр тогтож байдаг боловч тэр нь үнэндээ худал хуурмаг зүйл байдаг бол тэрийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн олны өмнө ил болгосон тохиолд олон хүн итгэж найдаж явсан зүйлээ алдаж болохоор болтлоо итгэгдсэн нууц гэж байдаг болов уу.
Ийм зүйл байдаг ч бай үгүй ч үнэндээ тэрийг задалсан үед хүмүүс итгэх болов уу. эсвэл итгэхийг хүсэхгүй эсэргүүцэх болов уу. Хүн зөвхөн хүссэн зүйлдээ л итгэдэг учир хэдэн мянгаж жилийн турш ноёлсон худал зүйлийг энэ бол худлаа хэмээн батлах нь утга учиртай болов уу. Ялагдагч хичнээн үнэн бол зөвхөн надад байна хэмээн ориллоо ч тэрэнд итгэхийг хэн ч хүсэхгүй бол яах бол.
Үнэхээр хэдэн зууны мянган жилийн турш үнэн мэт шүтэгдэж олон сая сая хүний итгэл найдварыг тээсэн ҮНЭН байдаг тэрийг нь төгс няцааж чадах өөр ҮНЭН бас байдаг болов уу. Ер нь эцэст бид үнэндээ юунд итгэж юунд найдаад байгаа юм бол. бидний итгэж найдаж байгаа бүхэн худал хуурмагын туйл тэр тусмаа бид хэзээ ч мэдэхгүй тийм учир утгаггүй худал хуурмаг бол яана.
Бидний итгэл найдвараа өгсөн бүхэн хий хоосон үнс нурам байж болох юм гэдэгтэй санал нийлж байна уу. Хэрэв та ингэж бодож байгаа л бол учир утгаггүй зүйлд итгэж найдахаасаа илүү өнөөдрөөрөө амьдарч бие биендээ итгэж найдвал ямар вэ л гэх гээд энэ хүртэл элийрэв.
Үнэндээ миний бодол бол ирээдүй тэр тусмаа төсгөлийг би мэдэхгүй тэнд юу ч байж болох учир элдэв шалдав дэмий юманд найдахгүй зөвхөн яг энэ мөчидөө л зөв гэж бодсон бүхнээ хийж ирээдүйгээ өөрөө бүтээхийг хүсдэг юм.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;