Sunday, June 6, 2010

Ээждээ

Намрын уулнаа буга урамдахыг сонсоорой
Намайгаа ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай.

тиймээ тэнэг хүү нь ухаажих гэж уднаа. тийм болохоор тэр болтол хүлээдийм шүү ээж минь. хайртай гээд хэлчихвэл яваад өгчих юм шиг аашлан энэ л  үгийг тандаан хэлж зүрхлэхгүй хирнээ хаа хамаагүй бүсгүйд амныхаан зоргоор үглээл. чадахгүйдээн биш миний танд хайртайг мэджийгаа гэсэн бодлоор өөрийгөө зөвтгөөл. үнэндээ үр нь өөрийг минь хайралсан хайрын чэн дэргэд өчүүхэн төдий л хариу барьсан байх. байх ч гэждээ бараг юу ч өгөөгүй биз. гэсэн ч та минь надаас юу ч нэхэлггүй тэр л их хайраараа өлгийдсөөр өдийг хүржээ. ухаарлын мянган үгээр өөрийгөөн бордохдоон тандаа л зориулж тэднийгээ хэлээгүй. уярлын мянган дууг амандаан аялахдаа тандаа л зориулж тэрийгээ дуулаагүй. буцаагаад авчихдаг хатуу хорвоогийн хуулийг мэдсээр байж буурал ээж минь надтай л хамт үүрд байх юм шиг аашалсаар л... орой үдэш гадуур тэнэж орцны үүдээр сулгүүцэхдээ  эжий минь наддаа санаа зовж байгаадаа гэхээсээ ороод очиход үглэх байхдаа л гэж бодсоор л... санааг тань зовоохгүй гэж өөртөө мянган удаа худлаа амлаад яахав. үрийн чинь тэнэг н тэр зэрэг. саваагүй зан ухаангүй бодолдоо хөтлөгдөөл энэ хэвээрээ байх л байлгүй. сар өдрүүд өнгөрөх тусам таныхаа санчиганд нэмэгдсэн буурлыг анзааралгүй явжээ. өчигдөр танийгаа бага ч гэсэн баярлуулсан байх гэж тэнэг хүү нь өөртөө саймширч сууна өнөөдөр. үнэндээ тийм ч ихийг хийгээгүй байхад минь ч гэсэн надаар бахархаж надад баярлаж явдагийг тань мэдсээр байж хийсэн өчүүхэн зүйлдээ сэтгэл минь хангалуун байна. өнөөдөр очоод заавал хэлнээ. хичнээн хайртайгаа хэлж ухаангүй хийсэн тэнэглэл бүхнийхээ төлөө танаасаа уучлал гуйнаа.


пиэс: уянгарч чадахаа байжээ.

2 Сэтгэгдэл:

hooligan said...

ухаажкээлайнуу...тэгжааиз...тэгдиимдаа :p

Оргил said...

харин тэхгээл байхшиг байна. :р

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;