Thursday, April 12, 2012

Жүжиг үзсэн..

За байж байж нэг орж ирэхдээ зүгээр байхгүй реклам хийх гэж орж ирлээ.. магадгүй эрээ цээргүй мэт эсвэл утга учиргүй мэт нэртэй нэгэн жүжиг үзсэн юм.. нэр нь "Үтрээний хүүрнэл"..
Залууст юм бодогдуулсан үзчихээд гарахдаа хамт үзсэн хүнтэйгээ өшөө олон хүнд үзүүлмээр юм байнадаа хэмээн ярилцаж явсан.. тийм ч болхоор маргааш нь дахиад хоёр билет хайсан боловч олдоогүй юм.. тэхээр нь зохион байгуулагчдад нь энэ сардаа багтаагаад дахиад тоглуул би билет авна шүү гээд захисан хүслээр болчдын.. би ч яахав хүссэн хэмжээгээрээ билетээ авч үзүүлэхийг хүссэн хүмүүстээ тарааж өгөх гэжийгаа.. харин та хэдийг үзчээсэй магадгүй дуулаагүй мэдээгүй ч яваам билүү гээд жоохон рекламны пауз хийх гэжийнаа..


Жүжгийн тухайд нэлээн эртнээс бага сага мэдэх заримыг нь сайн мэдэх хэдэн охидууд нийлж залуу эмэгтэйчүүдийн клуб нэртэй байгууллага байгуулсан.. тэрнийхээ үйл ажиллагаа болгож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийн эсрэг олон улсын V day  хэмээх аяны хүрээнд монголд өнгөрсөн жилээс тоглогдож эхэлсэн юм байна лээ..

Харин яг жүжгийн үйл явдлын тухай очоод мэдвэл илүү амттай ч ганц хоёр үг цухуйлгахад эмэгтэй хүн бүрийн дотор байх тэр бүр гаргаж хэлж чаддаггүй нандин нууцын тухай.. зөвхөн эрчүүдэд зориулсан биш.. дэлхий даяаар эмэгтэй хүмүүс ч өөрсдөө заримдаа буруу ойлгож явдаг зүйлсийн талаарх яриа хөөрөөний тухай..

манай охид үнэхээр мундаг тоглосон зүрх сэтгэлээсээ тоглосон болохоор ч тэрүү.. эхлэсэн цагаасаа дуусах хүртлээ алгаа хорстол ташсаар байгаад гарсандаа.. тэндээс гарсан хүн бүр өндөр сэтгэл ханамжтай байсан гэхэд би лав эргэлзэхгүй байна.. тэгээд энэ бичлэгийг маань уншсан болгон заавал очиж үзэхийг зөвлөж байна..

аа тийм яг мартах гэж байна.. уг жүжигийн орлого нь бүгдээрээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хандив болж очих юм билээ.. юу гэлээ хүчирхийлэлийн эсрэг төвд хамгаалагдаж байгаа хүмүүст унаанд зориулагдах гэлүүдээ.. саяхан гудамжинд болсон аймшигт аллагын тухай сонсоо л биздээ.. нөхөр нь эхнэрээ алаад л.. гэр бүлээ цэцлуулах шүүх хурал нь болохоос 30хан минутын өмнө салах гэж байсан нөхөртөө алуулсан тэр эмэгтэйг бодохоор ямар ч байсан Монголд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд энэ үйл ажиллагаа том хандив болох байхаа.. тиймээс зөвхөн гайхалтай урам зориг дүүрэн залуусын тоглосон жүжиг үзэх ч биш.. хүчирхүүлүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслаж байна гэж бодоод энэ жүжгийг үзээрэй..

жүжиг энэ хагас сайнд буюу 4 дүгээр сарын 14-ны өдрийн 18 цагаас Улсын Филормоны Концертын танхимд болох юм билээ.. дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.facebook.com/events/218773268222241/ хаягаар орж аваарай..

5 Сэтгэгдэл:

hooligan said...

жүжгиин тухай сонссоон
амжуул үзнээ

Оргил said...

hulgian: amjuul geh yum bhgui ee hehe.. ali boloh uzehiig hicheegeerei ;)

bdkhnd said...

zun togloh yum bolvuu uzmeer l bna

bdkhnd said...

2-4 sariin hoorond l togoldog yum bnshd :(

Anonymous said...

Yзсэн. Yзээрэй нээрээ гоя

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;