Monday, April 16, 2012

хачин мэдрэмж..

хачин мэдрэмж.. салахгүй зууралдах.. базаад авчихмаар.. бариад хармаар.. бархирч орилмоор.. үй түмэн бодлууд дундаас өнгө ялган эргэлдэх тэр л бодол.. шөнө заримдаа зүүдэнд орсон мэт хагас дутуу санагдна.. заримдаа гэгээн цагаан өдрөөр өнгөт киноны кадр шиг гүйгээд л өнгөрөх шиг төсөөлөгднө.. мэдрэмжээсээ зууралдаад салахгүй байхад мэдрэмжээ эсвэл өөрийгөө бас өөр нэгнийг тэр чигт нь үзэн ядмаар.. таг мартмаар.. хэзээ ч эргэн дурсахгүйн тулд харанхуй мухарт хийгээд түгжээд түлхүүрийг нь залгичихлаа гэсэн гэдэс дотроос төмөр түлхүүр нухна.. хачин мэдрэмж.. надаас зугтаад байгаа юм уу би зугтаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй.. зугаа цэнгэл жаргал зовлон цээж хорсгох тамхи ухаан балартуулах ундааныг ердөө л тэрхүү хачин мэдрэмжээ дахин мэдрэх гэж эсвэл тэрхүү мэдрэмжийг огт мэдрэхгүйн тулд альнийх нь төлөө хэрэглээд байгааг ойлгох тэнхэл хүрэхгүй.. гаднаа мишээвч хамаг байдаг мэдрэмжтэй дээрээ тавьчихсан яваагаа.. харанхуй дотроос минь хашгирах чимээг сонсохгүй тулд чихэвчээ тултал нь чангалж байгаагаа... дүр эсгэн худал инээмсэглэхдээ үнэн хэрэгтээ аль нь жинхэнэ би гэдгээ ч ойлгох ухаан хүрэхгүйгээ.. эхлэлгүй төгсгөлгүй энэ хачин бичлэгийг тэрхүү мэдрэмжээ дахин мэдрэхийн тулд эсвэл тэрхүү мэдрэмжээ дарахын тулд бичээд байгаагаа үл ойлгохтойгоо.. өөрийгөө зүхнэ.. өрөөлийг зүхэж чадахгүйдээ гэмшинэ.. шанална уйтгарлана.. хачин мэдрэмж..

0 Сэтгэгдэл:

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;