Tuesday, June 19, 2012

Амьтны фирм

өчигдөр орой номын хорхойтнуудтай уулзаж суулаа.. оройны хувьд  үүр цайтал тэнэх төлөвлөгөөтэй байсан тул ажлаа тараад гэрлүүгээ харьж хувцасаа солиод буцаад ирэх гэсээр байтал замын түгжрэл цагийн буруу хувиарлалт гэх мэт асуудлаас болоод бараг бүтэн цагаар хоцорч очсон юм.. үүдээр оронгуутаа таньдаг хүн байхгүй бол яана даа дуугай л юу ярихыг нь сонсож сууя гэж бодогдож байсан юм.. тэгсэн оронгуут өөдөөс онлайн болоод ориг танилууд угтдаг юм байна.. ерөнхийдөө ижил сонирхолтой хүмүүсийн цуглаан  тул аль хэдийний халууралдаа хүрч мэтгэлцээн ид өрнөж байхад л ороод явцан.. улс төр хувь хүн хувиа хичээх үзэл сүүлдээ оюун санааны эрх чөлөө гэх мэт сэдвийг тойроод л.. номноос юу ойлгосноо ярьцгааж байна.. миний хувьд ийм халуун яриан дунд шууд яваад орсон болохоор нээх бишүүрхэлгүй дундаа орчихсон.. өө тийм энэ юун уулзалт вэ гэхээр монбүүк клабын Жорж Орвэлийн амьтны фирм  гэдэг номоор хийж байгаа хэлэлцүүлэг байлаа гэж.. ингээд зах зухаас нь тоймлох гэж оролдвол..


хамгийн чухал зүйлийг бид хувь хүний сайн сайхан уу нийтийн сайн сайхнуу гэдэг дээр л хүн төрлөхтөн үргэлж толгойгоо гашилгаж ирсэн.. номны агуулга бол мэдээж нийтийн сайн сайхнаар далайлган хувь хүнийг үгүй хийж чөлөөт сэтгэлгээг хааж боох замаар өөрийнхөө /эрх баригчид/ ая тухыг хангаж байгаа сэргэлэн гайханууд.. үнэн байдал ямар байх ёстой вэ гэдэг дээр харин ч хэн ч яриагүй.. өөрөөр хэлбэл хүний дарлал мөлжлөг доор амьдрагч амьтад бослого гаргах шаардлага байснуу.. тэрхүү бослогын үр дүнг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан наполен нэрт гахай бол сонгодог дүр.. тойрон хүрээлэгчид долдой амьтад болох хонинууд.. нийгмийн зүгээр л эрэг шураг болох морь.. ерөөсөө ямар ч байсан надад ер хамаагүй гэх илжиг..

намайг орох үед хүмүүс хувиа хичээх үзлийн талаар ярьж байсан юм.. хувиа хичээх үзэл нь нийгмийг сайн сайхан болоход саад болж байгаа тухай нэг ах ярьж байсан.. юунаас эхлээд тийм яриа луу орсныг мэдэхгүй ч эцсийн дүгнэлт нь хувиа хичээх бол хүний төрлөх араншин.. тэрийг нь барьж тогтоодог хязгаарлалт хэрэгтэй гэж дууссан..

дараагын яриа бол эрх мэдэлд очсон хүнийг эрх мэдэл биш хүмүүс дагалдан баясагчид эвддэг тухай байсан.. уул нь би хониор жишээ аваал сүрхий ярих гэсэн зүйл маань бол удирдагчдад таалагдахын тулд зүгээр л нэг өнцөгөөр хардаг өөрөөр сэтгэхийг хүсдэг ч үгүй бүлэг хүмүүсийн тухай л ярих гэсэн юунаас ч болоод дагалдан баясагчид ул долоогчид луу орчихлоодоо.. магтсаар байгаад тухайн хүнийхээ төрлөхийн араншинг нь сэдрээж муу муухай явдал руу түлхдэг нь хүмүүс бид өөрсдөө юм байна гэж дууссан санагдана.. үнэндээ эргэн тойронд маань бусдыг өөртэйгээ ижилхэн сэтгэхийг шаардагчид улам л олширсоор байгаад би хувьдаа эмзэглэж явдаг гээд хувийн бодлоо хавчлуулчий хэхэ..

за тэгээд шөнийн цагаар архи худалдахыг хориглосон хууль нь удирдагчид ард түмэндээ итгэхгүй байгаа явдал мөн гэсэн суут дүгнэлтээ миний бие танилцуулахад нэг охин ихэд эсэргүүцлүү яалаа хэхэ.. хүмүүсийг хамгаалах хэрэгтэй тухай яриад байсан санагдна.. маш сонирхолтой асуудлыг хөндөж байсан..

дараа нь яагаад ч билээ оюун санааны эрх чөлөө, ер нь эрх чөлөө гэж юу болох хүмүүс хэрхэн бие биендээ ямар байвал аз жаргалтай байхыг сургадаг тухай ярилцсан.. сүүлд нь сэтгэлгээний арга барил рационал болон ирационал сэтгэлгээний тухай хальт ярилцсан..



нэг иймэрхүү хавийн юмыг хамж шимсэн тунчиг сонирхолтой улстөржсөн ч юм шиг үгүй ч юм шиг яриа болсондоо.. 


миний хувьд энэ номоор хийх хэлэлцүүлэгийг заавал сонирхосон учир нь сүүлийн үед хүмүүс нэг хатуу гарын удирдлагыг хүсэээд ч байгаам шиг.. даа ялангуяа энэ сонгуулиар ер нь ардчилал бол дэмийм байна гэх гээд байгаам шиг хүмүүс их болоод байгаад эмзэглэж явдаг болохоор тэрийгээ л сэтгэлээ онгойтол ярилцая гэж бодсон юм.. тэгж чадсаан.. мундаг залуустай уулзсан болохоор үг хэлээ ихэд амархан ойлголцож байсан шүү..


www.facebook.com/events/376946465718577/

0 Сэтгэгдэл:

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;