Wednesday, June 20, 2012

Хонхны дуу..

"Хонхны дуу"

Нэгдүгээр курст байхдаа одоо Захиргааны давж заалдах шатны шүүгч болсон Батсуурь багшийн хичээл дээр ийм нэртэй эссээ маягын юм бичиж байсым.. их гоё уран цэцэн үгээр бөмбөгдсөн юм болж билээ.. гэхдээ тэр олон гоё үгнүүд ихэнх нь мартагдсан.. харин нэг өгүүлбэр нь ерөөсөө мартагддаггүй..

"Ардчилал бидэнд юу өгсиймбээ.. ядуурал гуйланчлал архидалд эмх замбараагүй байдалыг л өгсөн шүү дээ гэж уйлан дуугарагсдыг би ойлгодоггүй.."


.. Би одоо ч ойлгодоггүй.. Ардчилал надад лав сонголт хийх боломжийг л өгсөн.. би өдөр бүр формын хувцасаар гангарч, үг бүр нь коммунизмыг магтан дуулдаг пионер байгаагүй.. би зүгээр шороон дунд хөлбөрч чулуугаар байлдаж өссөн "Ардчиллал"-ын гэгдэх тарчигхан үеийн бүтээгдэхүүн.. надад тоглох тоглоом ховорхон байсан ч би тэрэндээ шаналаагүй.. одооны багачуудын олон тоглоомыг хараад өнгөрснөө дурсаж шаралхаагүй.. 

одоо ч Мандарин гэхээр шинэ жил болох гэж байгаа юм шиг санагддаг, брюс ли вандам рэмбо шар улаан цагаан цэнхэр нинжатай киног тавин төгрөгөөр пудволд үзэж, тоосго цуглуулж олсон мөнгөөрөө цагаан самар худалдаж аваад оросуудын хаяаад явсан барилга дотор орж баангаараа идэж өссөн.. ухаан орсон цагаасаа Зах зээлийн гэж зарим нь гоочилдог нийгмийн бүтээгдэхүүн болсон ч өмнөх үеийнхээ бараан сүүдрийг хагас хугасхан үзээд өнгөрсөн завсарын үеийнх.. сайн хүн гэдэг үгийг комуннист гэдэг үгтэй ижил утгатай л гэж боддог байсан.. шударга хүн гэдгийг тэнэгдүү хүнийг хэлдийм байна гэж бодож байсан.. баян хүнийг муу хүн юм байна гэж бодож харин үзээгүй.. яагаад гэвэл надад баяжих хүсэл их байсым.. хүссэн тоглоомоо авий гэхэд лангуун дээр байхгүй үеийг би сайн санадаггүй.. харин хүссэн тоглоомоо авий гэхээр мөнгө хүрдэггүй байсан үеийг би сайн санадаг..

тэр үеээс л би сонголт гэдэг үгийг ойлгосон байх.. үгүй ч байж мэднэ л дээ гэхдээ энэ чухал биш.. ямар ч байсан хөлсөө урсгаж байж олсон мөнгөөрөө цагаан самар авах уу агаарын шаар авах уу гэдэг дээр аль нэгийг нь авах сонголт надад тулгардаг байсан.. цагаан самар авснаар агаарын шаараар тоглох мэдрэмжийг мэдрэхгүй ч амттан идэх мэдрэмжийг мэдрэнэ.. аль нэгийг нь л сонгох болохоор би "Сонгодог байсан".. цаг үргэлж сонголт хийж нэгэнт хийсэн сонголтоо эргэж буцалгүйгээр тэр чигээрээ зүтгэж улйарч яваад ихэд харамсах үе зөндөө л байсан.. дахиад боломж олдвол нөгөөхийг нь сонгох байсандаа гэж харамсдаг үе одоо ч байдаг.. надад энэ сонголт хийх боломжийг олгосон болохыг сүүлд их сургуульд ороод хагас дутуу ойлгосноороо дээрх нэртэй эссээрхүү юмаа бичиж байж билээ..

Буруу ч бай зөв ч бай надад сонголт хийх боломж байгаа нь азтай хэрэг.. хэрвээ тиймгүйсэн бол би кока колаг ууж үзээгүй байж улаан усыг ертөнцийн хамгийн амттай ундаа гэж бодож өсөх байсан байх.. өөрийгөө бусадтай адилхан байх ёстой гэж бодоод хүчээр өөрөөсөө өөр хүний дүрийг гаргаж баг зүүн гудмаар алхахдаа огтхонч ичихгүй байсан байх.. тэрэндээ бүр итгээд бусдыг ч бас өөр шигээ байх ёстой хэмээн бодоод өөрөөс нь өөр байгаа юм шиг санагдвал харааж зүхэн шүлс шороогоор булаад алчихаад юу ч болоогүйм шиг тайван унтах байсан байх.. тиймээ ардчилал надад лав сонголтыг өгсөн дагуулаад алдах эрхийг өгчихсөн.. хүн болгоныг алдах эрхгүй амьдрах ёстой мэтээр би боддоггүй шигээ бусад хүмүүс намайг алдах эрхгүй хүн гэж битгий бодоосой гэж боддог бодлыг надад бий болгосон..

Хүмүүсийн муулаад байгаа шиг архичин янхан болох эрхийг надад өгсийм.. харин би тэр замаар одоохондоо алхаагүй байна.. маргаашхандаа юу болохыг бурхан л мэдэх байх.. хүсвэл надад билл гэйтс шиг баян болох боломжийг харин өгсөн эсэхийг чөтгөр бүү мэд.. гэхдээ энэ тусдаа сэдэв.. дараа тухтай хүүрнэж болно..

Хүмүүсийн муулдаг шиг ардчилал бол муу муухай бүхнийг авчираагүй... чамд өгсөн боломжийг харин ашиглаж чадахгүй бол хохь нь болох хариуцлагыг үүрээд ирсийм.. адгийн шааруудад ч атаархах эрхийг нь өгсийн.. ардчилал гэдэг бол ердөө л сонголтийг өөрөөр нь хийлгэдэг түүнийх нь хариуцлагыг өөрөөр нь үүрүүлдэг тогтолцоо.. харин хүмүүсийн муулаад байгаа шиг харийхны боол болгохоор санаанаасаа зохиосон хуурамч нийгмийн тогтолцоо биш..

Ардчилалын хонх дуугарсан цагаасаа л чамд өдөр бүр тулгардаг сонголтуудыг өгсөн.. өнөөдөр чи хүсвэл улаан усаа коко коланаас илүү үнээр авж уух сонголтыг өгсөн..

Дараа нь эдийн засгийн зарим нэг сэдвээр бичнээ..

0 Сэтгэгдэл:

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;