Tuesday, June 15, 2010

Цаг хугцааа

Цаг хугацаа мөнх хөдөлгөөнгүй эсвэл хязгааргүй. эцэсгүй төгсгөлгүй. хэрэв эцэс төгсгөл гэж байдаг бол бүхний бүтээгдсэн үеээс эхэлж бүхний сөнөөгдсөн үед дуусаж магадгүй. бүүр эсввэл. миний цаг хугацаа намайг төрөхөд бий болж намайг үхэхэд дуусна. жижиг жижиг ийм цаг хугацаанууд маш олон. хаа сайгү. өглөө оройгүй өдөр шөнөгүй. харин дунд н тасралт ч юмуу хэсэг зогсолт гэж хэзээч байхгүй. байдаг бол тэр н бас л хязгааргүй. яг л бүх л бүхэл тоо бүрийн дунд хязгааргүй байдаг шиг. бүр нарийвчилбал бүхэл битгий хэл бутархай тоо бүрийн дунд бас л хязгааргүй. гайхалтай нь цаг хугацаа ч тэр тоо ч тэр яг
байдгаараа байхад бид өөрчлөгдөж байгаа ч араас н ч юмуу урдас н ч юмуу явж ядаж гүйцэхийг оролдож байна хэмээн эндүүрцгээнэ. ай цаг хугацаа. би яг одоо ийм бүхэл эсвэл бутархай тооны дундах хязгааргүй дунд дараачын тоонд хүрэх гэж зүтгээл байна. харин хязгаар нь нүдэд үл өртнө. тэгэх тусам улам л тэмүүлж улам л ард н гарахыг хүснэ. гэвч. би хичнээн хүсээд цаг хугцаа мөнх хөдөлгөөнгүй учир би гүйцэхгүйтэй адил уг дараачийн тоонд хэзээ ч хүрэхгүй. хамтдаа алхаад байгаа хирнээ намайг хурдлахаар дагаж хурдлаал намайг зогсохоор дагаж зогсдог сүүдэр шиг. ингэж явсаар би элэгдэж дуусах тавилантай. харин үүнийгээ ойлгох өдөр миний цаг хугцааа дуусаж миний ертөнц мөхнө. үсрээд л сүнс бас булш үлдэнэ. ихдээд л дурсамж дуртадгал үлдэнэ. магадгүй өр, цаашилбал зүхэл үлдээнэ. биетэй болоод биегүй зүйлсийг үлдээсэн ч гэлээ өөрөөн би тэрийгээ үл ойлгоно. дахиад л цаг хугацаа эхэлнэ............ эцэст н бүхний цаг хугцааа дуусах өдөр хүртэл үргэлжилнэ.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

surhii bichsen bna shuu,

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;